Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
7 цагийн дараа
146
Өмгөөлөгч: Б.Даваахүүгийн гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад цагдаагаас тогтоосон мэт мэдээлэл хийлээ

Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч мэдээлэл өглөө. 

Тэрээр, ЦЕГ-аас мэдээлэл өгөхөд өөрийн биеэр ирж, оролцлоо. Энэ мэдээлэл өгч буй үйл ажиллагаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл өгсөн. 

ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ нэр бүхий дөрвөн иргэнтэй Эрүүгийн хуулийн 23.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг байдлаар мэдээлэл өгч байгаа нь миний үйлчлүүлэгчийн хувь хүний болон сэтгүүлчийн нэр хүндэд нь халдсан үйлдэл гэж бодож байна. 

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр холбогдсон нөхцөл байдлыг нь шалгуулах бүрэн боломжтой гэдэг талаас нь өмгөөлөгчийн хувиар хүсэлтээ гаргасан.  2026 оны 9 сард мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс Б.Даваахүү холбогдсон юм шиг зүйл ярьж байна. 2026 оны 11-р сарын 05-ны өдөр ажлын байр дээрээс нь дөрвөн ажилтан авч яваад гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ нөхцөл байдлыг Б.Даваахүү хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдалтай байж байгаа. 

Эрүүнийн хэрэгт татсан тогтоол нөхцөл байдлыг харахад, миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 23.7 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэж яллагдагчаар татаад байгаа. Энэ асуудал дээр Б.Даваахүүгийн үйлдэл холбогдол байна гэж үзэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. 

Харин ЦЕГ-аас дараа тайлбар мэдээллийг өглөө.

Сэтгүүлч Б.Даваахүүг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түүнийг цагдан хорих шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 30 хоног цагдан хоригдож байна. Хэрэгт холбогдуулан нийт дөрвөн иргэнийг шалгаж байгаа бөгөөд Б.Даваахүүг оргон зайлах, нотлох баримт устгах эрсдэлээс сэргийлж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан байна.

Прокуророос цагдан хорих үндэслэл, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснөөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн гэв.