

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн төрийн тэргүүнээс буугаад, тодорхой хугацаанд улс төрийн албан тушаал хашдаггүй байх хуулийн өөрчлөлт хийх шаардлага үүсэж байна. Хэдхэн цагийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга С.Бямбацогт томилогдож ажиллах гэж байна.
АН-аас УИХ-ын дарга аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн шаардлагыг тавьсаар ирсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой.
МАН-ын УЗ-ийн гишүүн улс орны эв нэгдлийг сахих Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхлэх нь. Улс төрийн намаасаа түдгэлзсэн хүн байх ёстой байдаг.
Гэтэл нэг намын УЗ-ийн гишүүн, нэг намын эрх ашгийг баригч хэдхэн цагийн дараа Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх гэж байна. Үүнд дүгнэлт хийх болсон шүү гэдгийг хэлмээр байна.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж өчигдөр мэдэгдсэн. 110 сая долларын асуудлаас эхлээд хариуцлага тооцож ажиллана гэж хэлсэн. Битгий ингэж жүжиг тавь. Дүр эсгэ гэж хэлмээр байна.
Энэ 110 сая доллароос болоод тэр олон оффтейк гэрээг нууцад авах болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ил болго. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол нүүрс зарсан аж ахуйн нэгж, бизнесийн гэрээг ил болго.
Шууд дамжуулалт үзэх:
