Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
257
Ч.Лодойсамбуу: Монголбанкны Ерөнхийлөгч сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэлгүй байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.

Тэрээр, Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. "Бодь"-ийн гэгдэх нэртэй 110 сая доллар банкнаас бэлэн гарсан. Тэр бэлэн мөнгө нь хоёр төрлийн машин, цүнхэнд яваад энд тэнд тараагдсан. Үүний 25 сая долларыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн гэх мэдээлэл гарсан. Тиймээс үнэн худлыг нь тогтоолгохоор ажлаа өгч байна. 

Гэтэл Монголбанкны харьяанд санхүүгийн мэдээллийн алба гэж ажилладаг. Санхүүгийн мэдээллийн алба гүйлгээг хянаж шалгадаг.

110 сая доллар гэдэг бол манай санхүүгийн дотоод болон гадаад зах зээлийг донсолгох хэмжээний мөнгө. Үүнийг Монголбанкны ерөнхийлөгч Монголбанк мэдэхгүй өнгөрөх боломжгүй. Тэгэхээр мэдэж байгаа. Мэдэж байж Ерөнхийлөгч нь энэ асуудлаас болж огцрох гэж байхад яагаад нэг ч үг дугарсангүй вэ?

Энэ бол төрийн болон албаны тухай хуулиар төрийн нууц ерөөсөө биш. Энэ бол ил байж болох мэдээлэл. Ерөнхийлөгч нь огцрох гэж байхад Монголбанк энэ талаар мэдээлэхгүй байна гэдэг Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэргүүнгүй болох байдалд эс үйлдэхүйгээр оролцож байна гэсэн үг. Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорно гэдэг сайн мэдээ биш.

Тиймээс өнөөдөр таараад хоёр дахь удаагаа асууж байж хариулт авлаа. 110 сая долларын сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл байхгүй гэж байна. Монголбанкны Ерөнхийлөгч нь өөрөө хэлж байна. 

Шууд дамжуулалт үзэх: