

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.
Тэрээр, Жилд 7-9 их наяд төгрөгийн бэлэн мөнгөний урсгал. Энэ мөнгө ихэнхдээ харилцах дансанд байгаа. Арилжааны банкны 3 хүртэлх хувьтай. 3 хувьтай арилжааны банк дээр байршаад банкнууд Монголбанкны үнэт цаас болгох эсвэл зээл болгож гарахад 12 хувь гэхээр 9 хувийн зээлийн зөрүү гарч байна. Үүнийг засах хэрэгтэй. Ялангуяа ТӨК-иуд засах хэрэгтэй.
Өөр дээр байгаа бэлэн мөнгөний урсгалаа аль болох илүү хүүтэй байлгах ёстой. 3 хувийн харилцах данс дээр байлгаад байгаа бол асуудалтай гэсэн үг. Үүнийг харах хэрэгтэй. Эдгээр зүйл заавал засагдах ёстой.
Төрийн мөнгөн хөрөнгө гэж байгаа бол тэрийгээ тайлбарлах хэрэгтэй. Нээлттэй зах зээлээс тусгаарлах гэдэг нь ямар агуулга юм бэ. Энгийн хүн уншуул ойлгохооргүй. ТӨК-иудын санхүүгийн тайланг харах ёстой. Арилжааны банк дээр байлгаад арилжааны банк нь 12 хувийн хүүтэй үнэт цаас аваад байхаар Монголбанк алдагдалд орно. Буцаад инфляц асуудал болж ирнэ.
Шууд дамжуулалт үзэх:
