

Эдийн засагч Р.Даваадоржоос ТӨК-иудтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, 3.5 их наяд төгрөгийг ТӨК-иудаас авна гэж төсөвт оруулж ирж баталсан. Хууль болгоод баталсан гэсэн үг. Гэхдээ энэ 3.5 ин наяд гэх мөнгөн дүн санхүүгийн жил дууссаны дараа компаниуд хэдэн төгрөгийн ашигтай ажилласан гэх асуудлаар ТУЗ нь хуралдана. Хэдээс хэдийг нь өгөх боломжтой гэх зэрэг асуудлаар хурал хийнэ.
Энэ бол компанийн хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсөв гуравхан жилийн дотор хоёр дахин данхайгаад, урсгал зардлаа хүчирхээ больсон. Одоо эцсийн арга нь юу гэхээр компаниудаас шууд ирээдүйд орж ирэх зардлыг нь авах гэж байна.
Төсөв дээр хууль болгоод баталсан нь бусад орны жишигт ерөөсөө байхгүй зүйл. Үүнийг хэн ч шүүмжлэхгүй өнгөрлөө.
Харамсалтай нь ТӨК-иудад орлого орж ирэхээр хамаг мөнгийг нь төсөв руу оруулаад цалин, тэтгэвэр болгоно. Энэ нь компанийн үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлнө. Энэ нь 2027 оноос эхлээд мэдрэгдэнэ.
Шууд дамжуулалт үзэх:
