

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрээр, Төрийн өмчит компанийн орлогыг төрийн санд төвлөрүүлэх нь зохимжгүй. Төрийн сангийн тогтолцоог би анх санаачилж, дараа нь ажиллаж байсан. Төсвийн байгууллагуудын дансны үлдэгдэл урсгал менежмент зохицуулалт хийдэг.
Жишээлбэл, эмнэлэг, сургууль зэрэг төрийн байгууллагын дансны үлдэгдлийн урсгалыг зохицуулж байдаг. Татвар орж ирээгүй үед тэр мөнгөөр санхүүжилт хийнэ. Татвар орж ирэхээр буцаагаад төлдөг.
Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудын дансны үлдэгдлийг ашиглах гэж байна. Энэ бол компаниудын хувьд зохисгүй. Компаниуд янз бүрийн хувьцаа гаргана. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учраас төрийн хяналт орох нь зохисгүй.
Урсгал мөнгөнд төрийн сан хяналт тавьж байдаг. Гүйлгээ хийхэд бүгдэд нь хяналт тавьдаг. Төсвийн дансны үлдэгдэл, төрийн сангийн нөхцөл байдал хүндрээд төрийн байгууллагуудын дансны үлдэгдлийг ашиглах гэж байна гэж харж байна.
Шууд дамжуулалт үзэх:
