Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
8 цагийн дараа
114
Л.Соронзонболд: Төрийн сантай ТӨК-ийн дансыг шууд холбоно гэсэн үг биш

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоос тодрууллаа.

Тэрээр, Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах ёстой. Энэ хүрээнд доод тал нь 30 хувийн ногдол ашиг улсын төсөв бүрдүүлэх ёстой гэсэн хуулийг 2026 оны хаврын чуулганаар баталсан. Цаашид төрийн мөнгөн хөрөнгөний асуудлыг нээлттэй зах зээлээс тусгаарлаж авч үзэх шаардлага байна гэж харж байгаа. 

Байршиж байгаа мөнгө харилцан адилгүй. Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүү өөр байна. 

Монголбанканд өгсөн үүргийн дагуу одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Төрийн өмчит компани, төрийн мөнгөөр ямар байдлаар нээлттэй зах зээлээс тусгаарлах уу. Энэ нөхцөлд төрийн өмчит компанийн ямар эрх ашиг хөндөгдөж байна. Яаж сайжруулах уу гэдгийг бодолцож байж хийх нь байна. Шууд зэрэг хийх гэж байгаа зүйл биш. 

Төрийн сан бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвтэй холбоотой гүйлгээ хийдэг монголбанкны харилцах данс. Энэ төрийн сан руу ТӨК-ийн дансыг шууд холбоно гэсэн үг биш.

Шууд дамжуулалт үзэх: