Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
181
С.Амарсайхан: Анхааруулж байсан асуудал бодит болж байгаад сэтгэл зовж байна

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас тодрууллаа.

Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад харамсаж байна. Яагаад гэвэл, энэ зөвхөн нэг хүний албан тушаалтай холбоотой асуудал биш. Энэ бол манай улсын төрийн залгамж бодлого, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, олон улсын бодлого үйл ажиллагаа нэр хүндтэй шууд холбоотой асуудал. 

Ерөнхийлөгч олон жил улс төрд явсан, өндөр албан тушаал хашиж байсан. Туршлагатай улс төрчийн хувьд улс орныхоо гадаад, дотоод аюулгүй байдлыг бодож албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна гэж үзэж байгаа. Үүнийг нь ойлгож хандаж байгаа. 

2025 онд Г.Занданшатарын Засгийн газраас гарч байхдаа би хэлж байсан. Өнөөдрийн намын талцал үндэсний эв нэгдлийн хагарал болж байна. Цаашлаад улс орны эдийн засаг, нийгэм, улс төрд гарч болохгүй хямрал руу явж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Ийм байдлаараа улс төр явж болохгүй. Ийм байдлаар төрийн ажил, бодлого шийдвэр үргэлжилж болохгүй гэж хэлж байсан. 

Харамсалтай нь өнөөдөр тэр анхааруулж байсан асуудал бодит болж байгаа нь сэтгэл зовоож байна. 

Шууд дамжуулалт үзэх: