Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн өмнө
204
Н.Номтойбаяр: Эрх мэдлийг нь хуваалцаад байхаар л асуудал үүсэж байгаа

Шадар сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.

Тэрээр, Тэнцвэртэй сонгууль хэзээ ч болж байгаагүй. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа. Хуульд өөрчлөлт оруулснаар луйврын санал цуглуулдаг асуудлыг хаах боломж бүрдэнэ. 

Жишээлбэл, 2024 оны УИХ-ын сонгуульд гадаад байгаа Монголчуудыг саналаа өгөх үү үгүй юу гэдгийг нь урьдчилж асуудаг. Өгөх хүмүүс нь элчин сайдын яам болон ерөнхий консулын газар очиж бүртгүүлдэг. Тухайн үед гадаадад байсан 210 мянган сонгогчоос 13.400 орчим нь урьдчилж саналаа өгнө гэж мэдэгдсэн. 

Хэнд саналаа өгсөн гэдгийг нь нууцлаад саналаа өгсөн үү өгөөгүй юу гэх бүртгэлээ харж чаддаггүй. Магадгүй та сонгуулиа өгөөгүй байхад таны өмнөөс өгсөн байхыг үгүйсгэхгүй. 

Одоо өрнөж байгаа явдлын хувьд олны дунд яригдаад байгаа Бодь компани, Гашуун сухайт төмөр зам түүнтэй холбоотой санхүүгийн ноцтой асуудлууд байна. 

Ерөнхийлөгч болгон Засгийн газартайгаа зодолддог. Бүх зүйл нь хүслээр нь биеллээ олохгүй болохоор асуудал үүсдэг. Эрх мэдлийг нь хуваалцаад байхаар л асуудал үүсэж байгаа. 

Шууд дамжуулалт үзэх: