

Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.
Тэрээр, Компаниар ярих юм бол ТУЗ-ын дарга нь хоёр удаа огцорчихлоо. Энэ нь дээшээ явсаар байгаад Ерөнхийлөгч огцордог зүй тогтол руу орсон байна. Энэ бол маш их харамсалтай зүйл.
Эдийн засаг маань маш тогтвортой байж нийт иргэдийн орлого нэмэгдэх ёстой. Гэтэл бид энийгээ хийж чадахгүй байна.
Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019, 2023 онд хийсэн. 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байхад дутуу орхисон нэг заалт байгаа. УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгох нь зүйтэй. Тэгж байж сонгодог парламентын загвар руу орно. Ерөнхийлөгч олон намын төлөөлөл бүрдсэн парламентын олонхоос сонгогдох хэрэгтэй. Олонхоос сонгогдсон тохиолдолд нэг намын Ерөнхийлөгч байх боломжгүй.
Гэтэл одоо нэг намын дотоод зөрчлөөс болоод харлуулж, гүтгэлэг, хулгай гээд бүх зүйл нь эцэстээ тулаад огцруулж байна гэдэг нь манай улсад маш тогтворгүй байдал үүсгэж байна. Монгол Улс хөгжихийн тулд тогтвортой байх хэрэгтэй. Хувь хүний, намын асуудлыг хажуу тийш нь тавьчих.
Шууд дамжуулалт үзэх:
