Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
16 мин өмнө
261
Б.Батцэцэг: Эх орныхоо нэр хүндийг унагаахгүйн тулд энэ шийдвэрийг гаргасан байх

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Тэрээр, Ерөнхийлөгч зургаан жил шахуу гадаад талдаа маш сайн ажилласан. Дэлхийн улс төрч болж чадсан. Монгол Улсын нэр хүндийг асар хурдтай, өндөр түвшинд гаргаж чадсан. Өнөөдөр манай улсыг танихгүй, мэдэхгүй улс оронгүй болсон. Дэлхийн бүх Ерөнхийлөгч нартай ойр дотно харилцаа тогтоож чадсан. Богино хугацаанд манай улсын төр нийгэм эдийн засгийн байдал, ирээдүйд хөгжих итгэл, гадаад эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр эрс өөрчлөлт хийсэн. 

Хувь хүнийх нь шийдвэр гэхээсээ илүү Монгол төрийн босго өндөр байх ёстой. Төрийн тэргүүний нэр хүнд өндөр байх ёстой. Эх орныхоо нэр хүндийг унагаахгүйн тулд энэ шийдвэрийг гаргалаа гэж миний хувьд харж байна. 

Шууд дамжуулалт үзэх: