Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
386
М.Нарантуяа-Нара: "Шувуу" бол маш ноцтой гэмт хэрэгтэн гэдгийг Ерөнхийлөгч хэллээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд буусан ч гэсэн эрх мэдэл нь байхгүй болчихно гэсэн юм байхгүй. УИХ хараат бус байх уу, иргэд улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан шийдвэр гаргагчид байх юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн парламентын байгаа нөхцөл байдлаас харахад эргэлзээтэй байна. 

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар одоо хаана байна. Монголд ирээд явсан. Интерполоор эрэн сурвалжилж байгаа нь одоо хэвээрээ байгаа юм уу үгүй юм уу. Ямар нөхцөлөөр байхгүй болдог юм. Хэний үгэнд орвол тэр нь байхгүй болдог. Хэний үгэнд орохгүй бол эрэн сурвалжлагддаг юм бэ. 

Мөн Ерөнхийлөгч нэг ноцтой зүйлийг хэлсэн. Үндэсний эв нэгдлийг хагалган бутаргасан "шувуу" бол маш ноцтой гэмт хэрэгтэн гэдгийг өөрөө хэллээ. 

Шууд дамжуулалт үзэх: