Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
203
Б.Жавхлан: УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Ерөнхийлөгчийн хууль бол 1993 онд батлагдаж байсан. 11-р зүйл бол анх удаа хэрэглэгдэж байна. 11.4 дээр гурван тохиолдол гэж заасан байгаа. Тодруулбал, нас барсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, огцорсон. 11.5 дээр тухай бүрд нь УИХ дээр хэлэлцэж шийднэ гэж байгаа. Тэгэхээр тухай бүр гэдгийг энэ гурван тохиолдол гэж ойлгох хэрэгтэй. 

Анхны тохиолдол болж байна. Гэхдээ цаашид ийм тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хууль тогтоох байгууллага цаашид харах ёстой. Харин өнөөдрийн хууль дээр ямар нэгэн зөрчил үүсэхгүй. Дахиж хэлэлцэх шаардлагагүй гэсэн үг.

УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Бүрэн эрхээс тэрийг нь хэрэгжүүлнэ, тэрийг нь хэрэгжүүлэхгүй гэх юм байхгүй. Дараагийн Ерөнхийлөгч сонгогдоод тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга үүрэг гүйцэтгэнэ.

Шууд дамжуулалт үзэх: