
УИХ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн тавдугаар сард банк бус санхүүгийн байгууллага, цахим зээлийн аппликейшнуудын зээлийн хүүг бууруулах үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Зургаан сарын хугацаатай энэхүү үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэлээр СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж ирсэн.
Арван нэгдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх дэмжээгүй.
УИХ-ын дарга С.Бямбацогт тус асуудлыг өнөөдрийн чуулганаар дахин хэлэлцүүлж, санал дэмжигдлээ.
