Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2026.11.20 10:44
221
Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин Ш нь 11-р сарын 16-ны өдрийн 14:00 цагт малдаа явган яваад сураггүй болжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.