М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.20 11:00
267
Л.Энх-Амгалан: Хаврын морин уралдааныг сурагчдын амралттай уялдуулан зохицуулж болно

Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөлд хаврын морин уралдааныг шинийн 15-ны дотор зохион байгуулж, 14-өөс дээш насны хүүхэд унах тухай заалтуудыг оруулсан байгаа юм.  

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрээр

Хавар нууцаар морь уралдах нь хамгийн том эрсдэл. Монгол Улс нүүдэлчдийн соёлыг тээдэг ард түмэн. Нэг хэсэг нь хүүхдийн эрхийг зөрчөөд байна гээд, нэг хэсэг нь морь уралдуулах дуртай хэдэн хүн байгаа юм шиг хандаж болохгүй.

Өглөө эрт нууцаар уралдах тохиолдол орон нутаг төдийгүй нийслэлд ч байна. Үүний цаана ямар ч зохион байгуулалт, эмнэлгийн үйлчилгээ байхгүй.

Морь уралдах замаа засдаггүй. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, албан ёсны болгох ёстой.

Хаврын морин уралдааныг сурагчдын амралттай  уялдуулан зохицуулж болно. Бүх уралдаан далд хэлбэрээр явагддаг болчихвол хэдэн мянган хүүхэд гэмтэнэ.

Би бол боловсролын сайд. Миний эрх ашиг бол монгол хүүхдийн эрх ашиг.

Шууд үзэх: