М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.20 11:48
223
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томилно

Өчигдрийн МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар Б.Бат-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэг газрын даргаар томилохоор шийдвэрлэжээ. 

Б.Бат-Эрдэнэ: "Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд намайг ЗГХЭГ-ын даргаар томилсон.

Би ЗГХЭГ-ын дарга, сайд, агентлагийн дэд дарга, олон улсын болон төрийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар үндсэн гурван чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа, хуралдаан, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Хоёрдугаарт, агентлагууд болон аймаг хоорондын уялдаа холбоог зохицуулах шаардлагатай. Гуравдугаарт, төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах.

Ажлыг эхлээд орхидог хэлбэр байж болохгүй. Засгийн газар шийдвэр гаргасан л бол хийх ёстой. Өнгөрсөн долоо хоногт улсын төсвөө баталсан учраас хийх ажил хийх байна. Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” аяны хүрээнд хийж байгаа цогц ажил үргэлжлэх ёстой гэж харж байна.

Өнөөдрийн чуулганаар томилно гэсэн мэдээлэлтэй байна" гэлээ. 

Шууд үзэх: