
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэхээр боллоо.
С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-ын дарга үүргийг орлон гүйцэтгэх ёстой. Анх ийм тохиолдол гарч байна. Юуны өмнө үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд анхаарна. Зайлшгүй тохиолдолд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Ерөнхийлөгчийн тамгыг дөнгөж сая гардаж авлаа. Би 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй.
Монголын Улсын ерөнхийлөгч үндсэн хуульд заасан 22, бусад хууль заасан 45 бүрэн эрхтэй. Эдгээрийг нарийн судалж, үүргээ хавсран гүйцэтгэхээ тодорхой болгоно.
Маш хариуцлагатай, маш хүнд ачааг үүрч байгаа учраас сонгууль чухал биш байна.
Хуулийн дагуу сонгуулиа дөрвөн сарын дотор явуулах ёстой. Дараагийн төрийн тэргүүн бол улс төржилгүй, ард түмнээ амар тайван амьдруулахын төлөө ажиллах хэрэгтэй.
Шууд үзэх:
