
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн Л.Гантөмөр гишүүнээс тодрууллаа.
Тэрээр “АН-аас Н.Алтанхуяг Л.Гантөмөр, Д.Ганбат нар ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хүсэлтээ өгсөн. Энэ амралтын өдрүүдээр комиссын хурлаа хийнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг хулгай дээрэм, хахуульгүй, шударга явуулах хэрэгтэй. МАН өчигдрөөс сонгуулийн ажилдаа орсон. Ерөнхийлөгч өөртөө асуудлыг үүрч гараад, залуучууддаа боломж олгож байгаа дүр зураг харагдаж байна.
Ерөнхийлөгч огцорсон нь дараагийн ерөнхийлөгчийг МАН-аас сонгуулах алхам. Би АТГ-ыг гадны нөлөөгүй ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.
12 сардаа багтаад ерөнхийлөгчийн сонгуулийг зарлаж, 3 сард тодруулна." гэв.
Шууд үзэх:
