

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
Тэрээр, Хөдөөгөөр явж үзээгүй, хөдөөгийн амьдрал мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүс буруу ойлголттой байдаг байх. Уяачид хүүхдийг хулгайлж аваачаад юм уу ар гэр нь зөвшөөрөөгүй байхад морь унуулдаггүй. Монгол хүүхэд морь унаснаараа муудсан юм байдаггүй. Биеэ даах чадвартай болдог, соёлд суралцдаг, зан заншилдаа хайртай болдог.
Хаврын морин уралдааныг хориглохоор нууцаар хийгээд байгаа. Нууцаар хийхээр бүр их аюултай. Судаг, жалга, хунгартай хийдэг.
Тэгээд гишүүд үүнийг өөрчилье гэсэн юм.Гишүүдийн хувьд өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна.
Өчигдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Хэнтий аймгийн Гал шар сумын уяач Г.Батчөдөр тэргүүтэй 50-60 хүн утсаар ярьсан. Үзэл бодлоо илэрхийлсэн. Хөдөө орон нутгийг эзэнтэй байлгаж байгаа гол зүйл бол адуу юм. Бид адууны соёлоо дагаж хөдөө амьдардаг. бидний эрхийг битгий хязгаарлаач гэж надтай ярьсан.
Би багадаа хурдны морь унаж байсан. Тийм учраас энэ өв соёлын тухай хууль санаачлагч нарын нэг болсон.
Шууд дамжуулалт үзэх:
