Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
7 цагийн дараа
104
С.Наранцогт: Мөнгөний бодлого батлагдвал манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл сайжирна

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтоос тодрууллаа.

Тэрээр, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг УИХ-аар баталлаа. Анх удаа ажлын хэсэг байгуулагдаж, мөнгөний бодлогыг их нухацтай ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийг та бүхэн харах юм бол гишүүд бүгд дэмжиж байна. Бүгд асуудлыг сайн ойлгосон байна. Хуримтлагдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ойлгосон. 

Засгийн газар, Ерөнхий сайд болон Сангийн сайд энэ асуудлын мөн чанарыг ойлгож, Засгийн газар хамтарч шийдэхээс өөр аргагүй гэдгийг ойлгож дэмжсэн анхны тохиолдол боллоо.

Өмнө нь гол хоёр байгууллага Сангийн яам банк хоёр өөр улсын институт шиг өөр тийшээ харж явсан. Мөнгөний бодлого батлагдана гэдэгт найдаж байна. Санал хураалт үдээс хойш болно. Батлагдвал манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл, олон улсад үнэлэгдэх байдал эрс сайжирна. 

Шууд дамжуулалт үзэх: