

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.
Тэрээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал сүүлийн жилүүдэд хуралдаагүй. Манай улс хүүхдийн асуудлыг орхигдуулсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Сүүлийн жил 10 сарын хугацаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр долоо дахь удаагаа хуралдаж байна.
Н.Учрал Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлснээс хойш дөрөв дэх удаагийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хийж байна.
Бид авлигын, аз жаргалын, хэвлэлийн эрх чөлөөний индексийг маш их ярьдаг. Харин хүүхдийн эрхийн индекс дэлхийн 194 орноос өнөөдөр 91-т явж байгаа. 2024 онд 85-р байранд байсан. Хойшоо ухарсан.
Дэлхийн хүүхдийн эрхийн индексийг боловсрол, хамгаалал, эрүүл мэнд, шим тэжээл хоол унд, аюулгүй орчин, гэр бүлийн харилцаа зэрэг 5-6 шалгуураар үнэлдэг.
Шууд дамжуулалт үзэх:
