Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.11.20 15:44
250
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7800 айлыг яндангүй болгоно

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.

Тэрээр, Агаар орчны бохирдлын 51 хувь гэр хорооллын яндангаас үүдэлтэй байдаг. 33 хувь нь авто машины утаанаас үүсдэг. Үлдсэн 12 хувь нь 273 уурын зуухнаас үүдэлтэй байдаг. 

Бид гурван чиглэлээр ажиллана. Энэ жил угааж баяжуулсан нүүрсээр шахмал түлшээ хийж байгаа учраас хүхэрлэгийн хэмжээ буурсан. Өглөө, оройдоо жоохон утаатай байгаа эс тооцвол түлш маш сайн ноцож, чанартайгаар дулааныг ялгаруулж байгаа.

Гэхдээ урт, удаан хугацаандаа шахмал түлш хэрэглэхгүй. Тиймээс цахилгаан эх үүсвэрээс халаадаг, дулаан хураагууртай төхөөрөмж руу шилжих ажлыг эхлүүлж байна. Энэ өвөл 7800 айлыг яндангүй болгож, түлш үнсэнд холилдохоос сэргийлж шинэ технологи руу шилжүүлж байна. 

Шууд дамжуулалт үзэх: