
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн өдөр тохиож байна. Энэ өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөлд хаврын морин уралдааныг шинийн 15-нд багтаж зохион байгуулах, 14-өөс дээш насны хүүхдээр морь унуулах зэрэг заалтууд багтсан юм.
УИХ-ын гишүүд хоёр талд хуваагдаж, ширүүхэн хэлэлцүүлэг өрнөв. А.Ариунзаяа энэхүү хуулийг хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэн санал хураалтад оролцохоос татгалзав. Ийнхүү санал хураалтын өмнө МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хүсэлтээр тав хоногийн завсарлага авлаа.
