

Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана. Мөн дараах байнгын хороод хуралдана.
Үүнд:
- Хууль зүйн байнгын хороо /Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо /Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/
- УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан /Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно/
