М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
270
А.Ганхуягт 7 жилийн хорих ял, 40 сая төгрөгийн торгууль оногдууллаа

“Ногоон автобус”-ны хэргийн шүүхийн шийдвэр гарлаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягт 7 жилийн хорих ял, 40 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатад 20 сая, БНСУ-ын иргэн Ли Жон Собод, /Lee JungSeob/ 30 сая, Ким Кэа Баумд /Kim Kea Baum/ 35 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Ч.Мөнхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, зорчих эрхийг нь 1 жилээр хязгаарлав.

Хэргийг эргэн сануулбал, “Тэнүүн-Огоо” ХХК нь Евро-5 стандартын шаардлага хангасан автобус нийлүүлэх үүрэгтэй боловч Евро-2 стандартын хуучин загварын хөдөлгүүртэй автобусыг хуурамч тэмдэглэгээ хийж, техникийн шаардлагыг хангаагүй автобус нийлүүлсэн юм.

Дээрх хүмүүс нь автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулж, худал мэдээлэл ашиглаж, улсын төсвөөс санхүүжилт авсан хэргээр яллагдаж байна.