АНУ-ын 25 настай Жуниор Бишоп хэмээх эр хүн аалзны хувцас өмсөн Нью-Йорк хотын Таймс талбайгаар жуулчидтай зургаа авахуудаг аж. Гэхдээ жуулчид зургаа авахуулсныхаа нь төлөө нэг доллар төлөхийг санал болгоход тэрбээр 5, 10, 20 доллар нэхэж байсан гэнэ. Харин цагдаа нар түүнийг шалгах гэхэд тэрбээр тэдэнд бичиг баримтаа машинд орхисон хэмээн хэлсэн байна. Цагдаа нар түүнийг барихыг оролдоход Жуниор Бишоп эсэргүүцэн цохиж, баривчлуулжээ. Мөн цагдаа нар түүнийг жуулчдын өгснийг л авах хэрэгтэй, дүрийн жинхэнэ эздээс зөвшөөрөл аваагүй хэмээн буруутгасан байна. Тус улсад өмнө нь баг өмсөж хүмүүстэй хамт зураг авахуулахдаа гэмт хэргийн чанартай үйлдэл хийж, баригдсан хүмүүс олон байдаг аж. Багны ардаас гэмт хэрэг хийх нь ихсэж байгаа учраас хотын консул үүнийг хуульчилж магадгүй байгаа гэнэ.
Тэрбээр жуулчдаас илүү мөнгө нэхдэг байна
Жуниор Бишоп савхин хувцастай байхдаа баригджээ
Г.Төгөлдөр