

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Монголын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас 30-ныг дуустал "M bank arena"-д болох юм.
Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Тодруулбал Монголын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Манай улсын шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно.
Өнөөдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос зохион байгуулж буй “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” буюу 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Тэрээр Монголын сагсан бөмбөгийн залуу од, АНУ-ын NBA G Leagueийн "Osceala Magic" багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт үндэсний шигшээ багаа ахлан оролцохоор болжээ.

Энэ удаагийн шигшээд
