Төв аймгийн Баянчандмань суманд орж ирсэн баавгайг эрэн хайх, тандалт, санмалтын ажиллагаа үргэлжилж байна.
Суурьшлын бүс орчимд баавгай орж ирсэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах зорилгоор аймгийн Онцгой байдлын алба, Байгаль орчны мэргэжилтэн, сумын анчид болон Шуурхай штабын бүрэлдэхүүн хамтран ойн бүсэд дрон нисгэж, эрэн хайх, тандалт, самналтын ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Тандалт, самналтын явцад тухайн амьтан иргэдэд шууд аюул учруулах эрсдэл үүсвэл холбогдох хууль, журмын хүрээнд эрсдэлийг таслан зогсоох, аюулгүй болгох шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм. Иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихгүй байх, мал сүргээ хараа хяналтгүй бэлчээхгүй байхыг анхааруулж байна.