Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
117
ОБЕГ-ын алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.16-2026.11.22) нийслэлийн 5 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.