

Сэтгүүлч Б.Даваахүүг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх үндэслэлээр Хорих 461-р ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Харин өнөөдөр авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах хүсэлтийг өнөөдөр /2026.11.24/ 15.30 цагт шүүхээр дахин хэлэлцэнэ.
Түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах хүсэлтийг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс сэтгүүлч Б.Даваахүүг шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч цахимаар оролцох боломжтой гэдэг хариу өгчээ.
