

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр, 10 жил үйл ажиллагаа явуулаагүй улсын тусгай хэрэгцээний газар байгаа. Анхны зорилгыг нь бол гоё тайлбарласан. Орон нутгийн иргэд, засаг захиргаанаас огт санал аваагүй тусгай хэрэгцээний газар болгосон.
Судалгаа тооцоо муутайгаар 500 га талбай буюу бараг хоёр сумын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг 2016 оны сонгуулийн өмнө З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ улсын тусгай хэрэгцээнд авсан.
Үүнээс хойш энэ газрыг компаниудад хэд хэдэн удаа олгож үзсэн. Гэхдээ орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, гомдол, хууль хяналтын байгууллагын шалгалтын дагуу цуцлагдсан.
Одоо газрын тухай хуулиар энэ газар нь сумын засаг дарга олгох зохицуулалттай. Гэтэл үүнээс давсан журам баталж тэнд газар олгохыг удаа дараа завдсан.
Шууд дамжуулалт үзэх:
