Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
238
Х.Тэмүүжин: АН-аас ялах хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлнэ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс тодрууллаа.

Тэрээр, Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт орно. Сонгуулийн тухай хуульд жилийн өмнө өөрчлөлт оруулах заалт байдаг. Ерөнхийлөгчийн юм уу УИХ-ын тухай хуульд ийм заалт байхгүй. Хууль батлагдаж хүчин төгөлдөр болсноос хойш ялгамжгүй үйлчилдэг.  Ерөнхийлөгч байсан хүмүүст зориулсан хязгаарлалт болохоос биш энгийн иргэдэд зориулсан хязгаарлалт биш. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Одоо хүртэл Ерөнхийлөгчийн нэр төрийг хуулиар тогтоогоогүй байгаа.  УИХ-ын дарга товоо өгөхөөр өргөн барихаар хүлээж байна.

АН-ын хувьд ойлгомжтой. Ялах хүнээ л нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгөөд, сонгууль болсон гэдэг жүжгийн орлон тоглогч болохгүй. 

Шууд дамжуулалт үзэх: