Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
286
СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Т.Цэрэнбадрал 105 сая төгрөгийн орлоготой

Улсын Их Хурлын 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ажлаа хүлээлгэн өгөхдөө Хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Т.Цэрэнбадралд тамгаа өгсөн. Ингэснээр СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадрал томилогдлоо. Тэрээр 2008 оноос хойш СЗХ-нд ажиллаж байгаа юм.

Ингээд түүний 2025 онд мэдүүлсэн ХОМ-ыг хүргэж байна. Тэрээр:

-Өөрийн орлого: ₮105 сая

-Гэр бүлийн орлого: ₮256 сая

-Нийтийн орон сууц: ₮768 сая үнэтэй 1 орон сууцтай

-Суудлын жижиг машин Toyota Crown: ₮10 сая төгрөгийн үнэ бүхий 1 тээврийн хэрэгсэлтэй

-Үнэт эдлэл: ₮35 сая

-Дотоодын банкны хадгаламж: ₮345 сая

-Гадаад банканд: ₮21 сая

-Зээл: ₮30 сая гэж мэдүүлжээ.