

СХД-ийн нутаг дэвсгэрт приус-41 маркийн автомашин хулгайд алдагдсан, 36 орчим тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, дотор эд зүйлийг хулгайлсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллаагаар дээрх үйлдлийг Ч гэх этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хулгайлах төрлийн гэмт хэрэг нь 17.1.1 буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 6 сараас 5 жил хүртэл хугацаанд хорих ял шийтгэлтэй байдаг. 17.1.2 хүндрүүлэх зүйл ангитай 2-8 жил хүртэл хугацаанд хорих ял шийтгэлтэй байдаг байна. Иймд иргэд авто машинаа гэрэлтүүлэг, хяналтын камертай байршуулж, тээврийн хэрэгсэл дотор үнэт зүйл гар утас, цүнх болон бусад эд зүйлсийг ил гарагдахуйц орхихгүй байхыг зөвлөж байна.
