Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
169
Цахилгааны төлбөрийг ирэх сараас шинэ дансаар авна
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авахаар болжээ.
УБЦТС ТӨХК нь 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэхээр болжээ байна.
Хэрэглэгч та цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн 7 оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой.
Налайх болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамааралгүй болно.