Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
221
Хортой барьцалдуулагч бодис худалдан авахыг завдсан С.Даваасүрэн гэж хэн бэ?

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нь өөрийн найз хятад иргэнтэй үгсэн тохирч хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг АТГ илрүүлж, газар дээр таслан зогсоожээ.

Тус компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулж, Тохирлын гэрчилгээгээ энэ сарын 18-нд авсан.

Харин С.Даваасүрэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар тус тус ажиллж байсан. Мөн Тавантолгой түлш компанийн захирлаар энэ оны 8-р сард томилогдон, одоог хүртэл ажиллаж буй.

1.5 сая иргэний амь нас, эрүүл мэндэд заналхийлэл учруулж, яллагдагчаар татагдаад буй С.Даваасүрэн өнөөдрийг хүртэл Тавантолгой түлш компанийн захирлаар ажилласаар байна. 

Тэрээр хамгийн сүүлд 2021 онд Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ ийнхүү мэдүүлжээ.

Мэдүүлэг гаргагчийн орлого: ₮22 сая

Гэр бүлийн орлого: ₮14 сая

Нийтийн орон сууц: 2 /₮465 сая/

Зуслангийн байшин: 1

Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, Crown- 1,Суудлын жижиг машин,Kia, Kia Sportage Crossover- 1 /₮40 сая/

Газар: Эзэмших-700м2-1

Хадгаламж: ₮13 сая

Авлага: ₮130 сая төгрөг

Мөн тус газарт 2025 онд Нийслэл дэх төрийн аудитын газраас хийсэн шалгалтад нийт 4,223.5 сая төгрөгийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналтай холбоотой таван алдаа илэрснийг аудитын явцад залруулж, санхүүгийн тайланг засварлуулжээ.

Аудитаар нийт ₮1,8 тэрбумын таван зөрчил илэрч нэг албан шаардлага, дөрвөн зөвлөмж хүргүүлж, “Хязгаарлалтай“ дүгнэлт авсан байдаг байна.