

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.
Тэрээр, Тавантолгой түлш компанийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь шууд чөлөөлнө. Цаашид бодит нөхцөлийг тодруулахын тулд хууль хүчний байгууллагатай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллана.
Иргэддээ мэдээлэл өгөхөд, Одоо борлуулагдаж байгаа түлшинд ямар нэгэн хортой бодис илэрсэн зүйл байхгүй.
Бид өдөр болгон мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээ хийгээд хүхэрлэг, тоосонцрын хэмжээ болон бусад химийн бодисуудыг хэмжиж гаргадаг. Одоогийн байдлаар Тавантолгой түлш дээр барьцалдуулагчийн нөөц гурван сарыг дуустал хүрэлцэхээр байгаа.
Энэ барьцалдуулагчийн шинжилгээний дүгнэлтээр ямар нэгэн хортой бодис илрээгүй. Тиймээс иргэд одоо борлуулагдаж байгаа түлшийг санаа зоволгүй хэрэглэх боломжтой.
Мөн агаар орчны чанар, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Өдөр тутамдаа борлуулалтын цэг дээр байгаа түлшийг санамсаргүй аргаар авч шинжилгээнд хамруулж байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
