

ГБХНХ-ын сайд Т.Аубакираас ирэх оноос хэрэгжиж эхлэх өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа.
Тэрээр, 2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэрт гарсан ахмадууд хөдөлмөр эрхлэх юм бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх зохицуулалт үйлчлээд явна. 5 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийн 3 хүртэлх ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Оюутнууд хөдөлмөр эрхлэх юм бол мөн адил чөлөөлөгдөж байгаа. Харин энэ заалт 2028 оны 1-р сарын 1-ээс хэрэгжинэ.
Энэ хүрээнд нийгмийн даатгалын бааз суурийг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, шимтгэл төлөгчийг олон болгох, огт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэн байвал 24 сарын хугацаатай 50 хувийн хөнгөлөлттэй төлөх боломжтой.
Нийгмийн даатгалын орлогод анхаарах зайлшгүй шаардлага байна. Нийгмийн даатгалын санд тасалдал үүсэхээр одоо тэтгэвэр авч байгаа буюу ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн тэтгэврийг тавьж чадахгүй гэсэн үг.
Шууд дамжуулалт үзэх:
