Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Live
2 цагийн дараа
121
Б.Ган-Очир: Нийслэлийн Ардчилсан нам Монгол ардын намтай хариуцлага тооцно

"Хүний төлөө хот" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очироос тодрууллаа.

Тэрээр "Нийслэлийн удирдлага мянган удаа солигдож болох ч бугшсан систем нь өөрчлөгдөхгүй хэвээр байна. 2019 оноос хойш 900 орчим иргэн угаартаж амиа алдлаа. Шахмал түлш, сайжруулсан түлшний гороор. Тиймээс үүнийг ярилцъя, шийдэл хайя, хариуцлага нэхье!

Дэлхийн улс орнууд ногоон эрчим хүч рүү шилжиж байна. Гэтэл Монголчууд нүүрстэйгээ зууралдсаар л байна. Бид хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ? Тиймээс Нийслэлийн Ардчилсан нам Монгол ардын намтай хариуцлага тооцно. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хортой барьцалдуулагч оруулж ирэх гэж байгаад баригдлаа. Хүмүүс унтаад сэрэхгүй байна. Энэ бүхний ард хэн ч хариуцлага хүлээхгүй байна шүү дээ. Хариуцлагыг хэнээс, хаанаас нэхэх вэ гэдэг гаргалгаа чухал байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: