Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
115
Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр

1924 оны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалаа тунхагласан түүхэн өдөр билээ.

УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Тусгаар тогтнол, эрх чөлөө, төрт ёсны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, эх орныхоо түүхээр бахархах энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!