Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
8 цагийн дараа
63
Хортой барьцалдуулагч оруулж ирэхийг завдсан С.Даваасүрэнд холбогдох шүүх хурал болно

Тавантолгой түлш компанийн захирал асан С. Даваасүрэн хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч полиакриламид, бентонил гэгч хорт нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, улсын хилээр оруулах гэж байгаад баригдсан.  

Харин өнөөдөр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болохоор товлогдсон байна.

С.Даваасүрэн нь эхнэрийнхээ найз БНХАУ-ын иргэнтэй үгсэн тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-нд нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулсан. Тус барьцалдуулагч хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан байсан бөгөөд худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.