Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
140
Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг өнөөдөр чуулганд танилцуулна

ЗГХЭГ-ын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар танилцуулна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 10 асуудал хэлэлцэх бөгөөд Б.Энхбаярыг чөлөөлөх эсэхийг 16:00 цагт танилцуулах аж.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулахаа илэрхийлсэн. Тэрээр “Бодь Интернэшнл”-тэй холбоотой 110 сая ам.долларын гэх авлигын асуудалд нэр холбогдоод байгаа юм.

Харин Б.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулахаар МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн тогтоод байгаа. Гэхдээ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй. Өнөөдөр чуулганд ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг танилцуулж, дэмжигдвэл Н.Учралын Засгийн газар бүрэн бүтэн болох юм.