Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
157
Д.Батбаяр: Сонгууль угтаж хэсгийн ахлагч нарын цалинг нэмэх гэж байна

УИХ-ын гишүүн Д.Батбаяраас хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын асуудлаар тодрууллаа.

Тэрээр, 1918 иргэний гэр бүлийн асуудал яригдаж байгаа. 1918 хэсгийн ахлагч нийтдээ 28 орчим тэрбум төгрөгийн жилийн зардалтайгаар шууд гэрээ хийж явдаг байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барьсан. Эхний ээлжид үүнийг цуцалъя. Дараагийн ээлжид хэсгийн ахлагч нарын эрх зүйн байдлаар асуудал тавья гэх байдлаар явсан. Тухайн үед нийгэм ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрсөн. 

Улс төржсөн албан тушаал гэдгийг судалгаа харуулсан. 2027 он гарахтай зэрэгцэн сонгууль болно. Энэ сонгуулийн угтаад төсвийг нь нэмээд 1.2 сая төгрөгийн цалинтай байсныг 1.5 болгож өсгөөд нэмж оруулж ирж байгаа нь улс төрийн албан тушаал гэдгийг нь гэрчилж байна. 

Харамсалтай нь өнгөрсөн хавар өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хагас жил болчихлоо. 

Шууд дамжуулалт үзэх: