Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
161
Н.Номтойбаяр: Одоогийн байдлаар 87 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан

Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, Олны дунд "Бодь"-ийн 100 саяын гэрээ тодотголтой асуудал яригдаад олон жил болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас хянан шалгах түр хороо 2023 онд байгуулагдсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Тухайн үед тус хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байсан. Өөрөө ч үүнийгээ ярьж нотолдог. 

Жишээлбэл, Хянан шалгах түр хорооны ажиллах хуулийн хугацаа дуусахын өмнөх шөнө холбогдох санхүүгийн материалуудыг хүргүүлж өгснөөр бүрэн хангалттай мэдээлэл хийж чадаагүй. 

Тиймээс хянан шалгах түр хороог дахин байгуулъя. Байгуулахдаа Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцалж гаргасан зөвлөмжийн дагуу холбогдох Засгийн газрын болон бусад байгууллагуудын гаргасан шийдвэрүүд оновчтой байсан уу. Үүнийг цогцоор нь шалгая. 

Хоёрт, Өмнө нь хийгдсэн Б.Энхбаяр гишүүний ахалж байсан хянан шалгах түр хороо хэрхэн ажилласан бэ. Ийм зорилгоор дахин түр хороо байгуулах санаачилгыг энэ оны 3-р сарын 20-нд гаргаж, УИХ-ын гишүүдээс хуульд заасны дагуу дэмжлэг хүсэж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харамсалтай нь тухайн үед 17 гишүүний гарын үсэг дээр гацаад, дараа нь 27 гишүүний гарын үсэг болоод гацсан. Хуулиараа 32 гишүүний гарын үсэгтэй байж УИХ-д өргөн барих эрх зүйн эрх үүсдэг. 

Харин одоогийн байдлаар 87 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан байна. 

Шууд дамжуулалт үзэх: