Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
161
Л.Гантөмөр: Оюутолгойн 34 хувийг иргэдэд шилжүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд тэнцүү хэмжээгээр нэг удаа мөнгөн дэмжлэг болгон олгох талаар иргэдтэй уулзалт зохион байгуулах болсон талаараа мэдээллээ.

Тэрээр, Ковидын үед орон сууц ийм үнэтэй болоогүй. Түрээс ийм үнэтэй болоогүй. Ковидын үед хэрэгжүүлсэн арга хэмжээний зардал 10 их наяд давсан. Түүнээс хүнд нөхцөл байдал руу орсон байхад үл тоогоод зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц дээрээ та бүхэн энэ мөнгөө ашиглаарай гэж хандаж байгаа нь өрөөсгөл байна. 

Иргэд руу шууд очих ёстой. Ирээдүйд хувьцааг нь Монгол хүний нэр дээр өгчих юм бол хөрөнгө эзэнтэй болно. Оюутолгойн 34 хувь эзэнтэй болно. Тэр эзэд нь өөрт ирж байгаа ногдол ашгийг хэрхэн зарцуулахаа өөрсдөө шийддэг болох ёстой. Энэ зүйл руу алхах нь зөв байна гэж харж байна. 

Шууд дамжуулалт үзэх: