Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
8 цагийн дараа
117
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө хураах хуулийн чухал заалтуудыг хассан байна

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хөрөнгө хураах хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр, Миний бие ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 555 хоног өнгөрсөн байна. 

Монгол Улсын Засгийн газраас хууль бус хөрөнгийг хураан авах тухай гээд хуулийн төслийг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж мэдээлэл хийсэн. Хэлэлцэгдсэн хуулийн төслийг татаж авч үзлээ. 

Одоогоос 555 хоногийн өмнө өргөн барьсан нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгатай зүйлийг ХЗДХ-ийн сайд ярьсан. Ийм зүйл байхгүй. Та бүхэн санаж байвал, ердөө сар гаруйн өмнө төсвийн тухай хуультай холбоотойгоор Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл өргөн барьсан гээд асуудал тавихад УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэхийг би энд шийддэггүй гэж байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр ямар нэг сайд дүгнэлт хийдэггүй. 

Өнөөдөр гэмт хэрэг үйлдээд олсон хууль бус хөрөнгө хураагдах бол нэг асуудал. Хамгийн гол нь өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний боломжийг хулгайлсан тэр хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа. 

Шууд дамжуулалт үзэх: