

УИХ-ын гишүүн Б.Батбаатараас тодрууллаа.
Тэрээр, Сонгуулиа зарлаад явуулах ёстой. Ерөнхийлөгч, сонгуулийн тухай хуулиуд дээр хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд ямар хугацаанд зарлаж, сонгуулийг явуулах уу гэдэг нь байж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ын даргын хувьд оролцох байр суурьтай байгаа. Үүнийг намын эрх бүхий төлөөллийн хурлаар шийднэ. ИЗНН-ын гишүүнчлэлтэй нэр дэвших 5-6 хүн байгаа. Манай намд гишүүнчлэлгүй боловч Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвшихээ илэрхийлж байгаа 7-8 хүн байгаа. 12-р сарын 10-нд манай намын их хуралдаж, 1-р сарын 10-нд нэр дэвшигчээ намууд тодруулах байх гэсэн прогно байгаа.
Өнгөрсөн жил С.Оюун даргад ИЗНН-аас нэр дэвших санал тавьсан. Нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрт Монголын төрд тодорхой хэмжээнд ажилласан хүн учраас санал тавьсан.
Шууд дамжуулалт үзэх:
