

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд мэдээлэл хийлээ.
Тэрээр, Нийт 9 гишүүн УИХ-ын даргад "мөнгө хүүлэлтийн" эсрэг хуулийг өнөөдөр өргөн барьсан. Тус хууль дэлхийн 50 гаруй оронд хэрэгждэг.
Жишээ нь, Япон Улс хэрэглээний зээл жилийн 3 хувийн хүүтэй байдаг. Ипотекийн зээл нь 0 хувь байх тохиолдол ч байдаг. Гэтэл тус улс мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай.
Манай улсын хувьд банканд 50 орчим их наядын зээл бий. Түүний 29 их наяд төгрөг нь хэрэглээний зээл байгаа. Бусад санхүүгийн байгууллагууд нийтдээ 14 их наядын зээл бий. Ингээд нийт бараг 43 их наяд төгрөгийн хэрэглээний зээл байна гэсэн үг. Манай санхүүгийн зах зээл буруу тийшээ яваад байгааг энэ нь илэрхийлж байгаа юм.
Иргэд мөнгө хүүлэлтийн мөлжлөгт амьдарч байна. Хэрэв мөнгө хүүлэлт хэт удаан оршин тогтнох юм бол иргэд, аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүй байдалд орж, санхүүгийн байгууллагаа бүрэн татаж унагаах нөхцөл байдалд орно. Мөн авлигын мөнгө ББСБ болон бусад аппликейшний зээл зэргээр дамжиж цэвэршиж буцаад эзэндээ очиж байна.
Шууд дамжуулалт үзэх:
