Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
168
ХОМ: ЗГХЭГ-ын шинэ дарга Б.Бат-Эрдэнэ автомашингүй, 215 сая төгрөгийн зээлтэй

ЗГХЭГ-ын даргаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийн намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Тэрээр,

Өөрийн орлого: ₮76 сая төгрөг

Гэр бүлийн гишүүдийн орлого: ₮28.800 сая

Нийтийн орон сууц 1: ₮450.000 сая

Автомашингүй

Газар: Өмчлөх-400м2-1 / ₮100 сая/

Хадгаламж: ₮32 сая

Зээлийн үлдэгдэл: ₮215 сая

БОЛОВСРОЛ:

-1995 онд 10-н жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.

-1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.

-2002–2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.

-2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.

-2013 онд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант

-2022 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйн бакалавр зэргээр төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

-1999–2001 онд Эксэл Трэвел ХХК

-2001–2003 онд Эйрлинк ХХК-ийн Ерөнхий менежер

-2003–2007 онд Силк Роуд ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

-2007–2010 онд Эйр Тикет ХХК үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

-2010–2011 онд "JCI Монгол"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-2010–2012 онд НАМЗХ-ны УЗ гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга

-2012–2015 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

-2015.01–06 онд МУ-ын Шадар сайдын зөвлөх (2015.01 - 2015.06 сар)

-2015–2016 онд МХЕГ-ын Дэд дарга

-2016–2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх

-2017–2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн

-2018–2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

-2018–2019 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ын ТУЗ-ын дарга (2018.02.14 - 2019.10 сар хүртэл)

-2019–2020 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн (2019 - 2020.08 сар)

-2020–2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дарга (2020.08 - 2022.01.18-н хүртэл)

-2020–2022 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын ТУЗ-ын дарга (2020.11.27 - 2022.01.18-н хүртэл)

-2022 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайд (2022.01.18-наас)

-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.